БАГАНУУР ДҮҮРГИЙН ТЭМҮҮЛЭЛ ЗУСЛАНД АМРАХ 300 ОРЧИМ ХҮҮХДЭД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

0

Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоол “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Шадар сайдын 50 дугаар тушаал, төлөвлөгөөний 2.10 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/405 дугаар захирамж, Үндэсний хөтөлбөрийн цогц бодлого /2007-2021/-ийн хүрээнд хүүхэд хамгааллын асуудалтай уялдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь 18 хүртэлх насны хүүхдийг гамшиг, осол, тэдгээрийг аюулд өртөх хамгийн эмзэг бүлэг хэмээн үзэж тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалах эрхийг хангахад хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Багануур ОНХ-үүд хамтарсан удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж Тэмүүлэл зусланд амарч буй 300 орчим хүүхдэд Гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг зохион байгуулахад бэлэн боллоо.

Энэхүү сургалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хэрхэн хангах, хүүхдийн бие бялдарыг хөгжил, насны онцлог, чадварт тохирсон гамшгийн талаарх сургалт явуулсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, дэмжих мэдлэг чадвар эзэмших юм.