Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

0

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүүргийн Засаг даргын “Засаг даргын нэрэмжит үзлэг, штабын дадлага, зохион байгуулах тухай” 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/86 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхэлдэг 29 аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Онцгой байдлын хэлтсийн орлогч, ГХТББХАМ, ахлах байцаагч хурандаа М.Рэнчин-Очир нар удирдаж, 2 ажлын хэсэг гарч 16 аж ахуйн нэгж, байгууллагад, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс томилогдсон ажлын хэсэг, 13 аж ахуйн нэгж, байгууллагад Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг нийт 29 аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.