Алба хаагчид боулингийн спортоор өрсөлдлөө

0
Алба хаагчид боулингийн спортоор өрсөлдлөө

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан, нийслэлийн Онцгой байдлын алба хаагчдын дунд боулингийн тэмцээнийг “Big Bowling” төвд зохион байгууллаа.

Тэмцээнд 9 багийн 60 гаруй тамирчид оролцож, нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Дулааны цахилгаан станц 2, 3-ын галын гэрээт хэсгийн нэгдсэн баг түрүүлж, хоёрдугаар байрыг Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын баг, гуравдугаар байрыг Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын багууд тус тус эзэллээ. Тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Одонбаяр шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

49637480_2252675578342899_7360923893453815808_nUntitled-1IMG_20190108_191658IMG_20190108_191456IMG_20190108_191349