ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗААВРЫН ДАГУУ АШИГЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

0

Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулснаар бэртэж гэмтэх тохиолдол байдаг.

Иймд, иргэн та 
-Чанар, аюулгүйн стандартын шаардлага хангаагүй хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус тайлбаргүй /салют/-ийг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх.

-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа
/шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх,

-Насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.