УРЛАГИЙН ИХ НААДАМД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/307, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/100 дугаар  тушаалын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн нийт 12 багийн 400 гаруй алба хаагч дууны төрөл (дан найрал дуу, гоцлол дуу, хоршил дуу), бүжгийн төрөл (латин америк бүжиг, чөлөөт бүжиг), хөгжмийн төрөл (хамтлаг хөгжим, гоцлол хөгжим) гэсэн төрлүүдээр өрсөлдөж нийлбэр оноогоор тэргүүн байрт Багануур дүүрэг, хоёрдугаар байрт Багахангай дүүрэг, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг, тусгай байрт Нийслэлийн Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв шалгарч тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Биднийг дэмжиж ажилласан Ганцэцэг даргатай Өргөө соёлын ордон, МУСТА Т. Түвшинтөр, МУСТА С.Алтансэлэм, багш Т.Эрхэмжаргал, У. Өнөрбат, М.Оргилбаатар Ш. Энх-отгон, МУСТА Дэлгэрхангай нартаа БНД-н ОБХ-ийн хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсье.