ӨСВӨРИЙН АВРАГЧ ТЭМЦЭЭНИЙГ 125 ДУГААР СУРГУУЛИЙН НҮҮРЭНТЭЙ АВРАГЧИД БАГ ТЭРГҮҮЛЖ ХОШОЙ ЦОМ, АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

0

Багануур дүүргийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын дунд жил бүр зохион явуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны 14:00 цагт Онцгой байдлын хэлтсийн сургалтын талбайд амжилттай зохион явууллаа.

Тэмцээнд: Ерөнхий боловсролын бүрэн дунд Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор, 125 дугаар сургууль, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн  нийт 28 сурагч 4 багш, 4 чиглүүлэгч багш, цэгийн шүүгчээр Онцгой байдлын хэлтэс, Улаан Загалмайн хорооны нийт 10 албан хаагчид хамрагдаж зохион байгуулав.

Тэмцээний нийлбэр дүнгээр

тэргүүн байрыг 125 дугаар сургуулийн Б.Хатанбаатар ахлагчтай  “Нүүрэнтэйн аврагч” баг,

дэд байрыг Боловсрол цогцолбор сургуулийн А.Оджаргал ахлагчтай баг ,

гутгаар байрыг Гэрэлт-ирээдүй МСҮТ-ийн багууд тус тус эзлэж шилжин явах цом, өргөмжлөл, алт, мөнгөн, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

ДЗМОУБ-ын Багануур ОНХ, Улаан Загалтайн хорооны зүгээс тэмцээн зохион байгуулахад шаардлагатай зардлыг гарган шагнал, гарын бэлэн, багш болон сурагч нарт үдийн хоол, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчилан ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Хамтран ажилласан байгууллагууддаа Онцгой байдлын хэлтсийн зүгээс  баярласанаа илэрхийлж байна.