ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СУРГАГДАЖ БАЙНА

0

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу Багануур, Багахангай, Налайх дүүргийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг ЗДТГ-ын цэргийн штабтай хамтран зохион байгуулж байна.

Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс хүн ам, мал амьтан, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчныг хамгаалах талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байна.