Хоёр иргэний амь насыг авран хамгааллаа

0

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голын усанд автомашин суусан тухай дуудлагаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 64 дүгээр ангийн албан хаагчид ажиллав.

Дуудлагаар хүрэлцэн очиход Дорноговь аймгийн иргэн  Ж.Д нь голын эрэг дээр, голын усанд Prius 20 маркын автомашин дотор иргэн А.Ц өөрийн 6 сартай хүүхдийн хамт эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсан.

 

 

 

Албан хаагчид шуурхай арга хэмжээ авч аврах ажиллагааг зохион байгуулсаны үр дүнд  завь, аврах олсыг ашиглан хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.