БАГАНУУР ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧ 2018 ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 14-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

0

Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн аврагч бүлгийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг Өсвөрийн аврагч 2018 тэмцээн уралдааныг Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн Зөн Багануур ОНХ, Улаан Загалмайн хороотой хамтран 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тэмцээнд оролцох сурагчдад  Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Бэлэн бай багцын хичээлийн аюулт үзэгдлийн төрлүүд, анхаар апплейкшн, эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх сэдвүүдээр нийт 5 цагийн танхимын болон дадлага сургалтыг зохион байгууллаа. Нийт дөрвөн сургуулийн 33 сурагчид хамрагдлаа.

Өсвөрийн аврагч-2018 тэмцээнд Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн баг тамирчид оролцож байгаараа онцлогтой болж байна.

Баг тамирчиддаа өндөр амжилт хүсье.