Танилцуулга

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА

ХУРАНДАА П.БАТБАЯР: МЭНДЧИЛГЭЭ

    Гал, ус, ган зуд зэрэг бүхий л осол, аюулт үзэгдлийн өөдөөс сөрөн улс орон, ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө энхийн манаанд зогсч байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаны хамт олон бид билээ. Бид бүхэн дүүргийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад, ард иргэд та бүхэнтэйгээ хамтран болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн аюулаас урьдчилан сэргийлж, айх аюулгүй амар амгалан амьдарч чадна гэдэгтээ илтгэлтэй байна.

             Онцгой байдлын хэлтэс нь хуулиар хvлээсэн vvргээ биелvvлэхэд байнга хамтран ажилладаг дүүргийн гамшгаас хамгаалах албад, орон тооны бус Онцгой байдлын штаб, энэ байгууллагад ажиллаж байсан vе vеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Онцгой байдлын хэлтсийн даргын зөвлөлийн гишvvдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрvvл энх, аз жаргал, ажлын амжилт хvсэн мэндчилье.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

           Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах асуудлыг орон нутгийн онцлогтой уялдуулан гамшиг ослын шалтгаан нөхцлийг судалж, бие бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх явдал юм.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

       Монгол Улсын  Их хурлаар  2003 онд батлагдсан  “Гамшгаас хамгаалах тухай”  хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах штаб,  2005 онд “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс болгон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Хэлтсийн бүтцэд   Удирдлага,  II  зэрэглэлийн Аврах,  гал  унтраах 64 дүгээр ангид орно.

     Одоогоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дарга хурандаа П.Батбаяр, хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа М.Рэнчин-Очир, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Төгсгөө, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч П.Одонтуяа, Хэлтсийн нягтлан бодогч, дэслэгч В.Ундрам, Архив бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Д.Алимаа, ахмад Г.Батжаргал даргатай гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчид, ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай төхөөрөмжийн 1 автомашин, Япон улсад үйлдвэрлэсэн Мицибуши маркийн 3 автомашин, шуурхай зориулалтын болон үйлчилгээний 2 автомашинтайгаар дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан эд хөрөнгө хүрээлэн буй орчныг урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдлага болгон эрсдэл эмзэг байдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

        Багануур дүүрэг нь 1978 оноос нүүрсний ил уурхай барьж эхэлснээр 1980.02.14-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар зарлигаар Багануурын  район / дүүрэг/-ыг анх байгуулсан. Тус дүүрэг нь нийслэл хотоос зүүн тийш 130км, Хэнтий аймгийн Цэнхэрмандал,Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдуудтай хиллэн оршдог бөгөөд  дүүргийн хилийг Монгол улсын Их хурлын 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Дунд Байдлагын гол, Холохын голын уулзвар, Хэрлэн гол, Дунд байдлагын голын бэлчир, Хэрлэн голын гүүр хэрлэнгийн товчоо, Багануур аягын амын төмөр замын гарц, Улаанбаатар Багануур хоорондын засмал зам, 1889.0 хоорондох 62020 га нутаг дэвсгэрт амьдарч байгаа дүүргийн 24771 хүн амд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байна.  

Байршил, холбоо барих утас:

Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн хэсэг

Факс:  7021-101,  7021-0301, 88286101